Saturday, November 28, 2015

Залуус

Гоо сайхан 

Өөртөө итгэх итгэл + Халамж = Төгс гоо үзэсгэлэн


Гоо сайхны эмчээр тасралтгүй 22 жил ажилласан нэг залуу ярилцлага өгч байхдаа ингэж хэлж байсан юм. “Анх энэ ажил мэргэжилдээ ухаангүй дурлаж өдөр шөнөгүй л тэгш хэмийн талаар бодож толгойгоо гашилгадаг байлаа. Харин одоо бол гоо сайхны бус сэтгэлзүйн эмч болохгүй яав даа гэж харамсаж сууна. Сүүлийн хэдэн жил би тасралтгүй төгс гоо үзэсгэлэнтэй хүмүүсийг засч зүгээр л гоё сайхан, хөөрхөн гэдэг нэг хэвэнд цутгаж байна.
|2015/11/27

Охид

Ихэмсэг, эгц суу


Эгцхэн сууж байгаа эмэгтэй ихэмсэг, цаанаа л нэг сайхан харагддаг. Би анхнаасаа л бөгтийж суугаад сурчихсан юм гээд асуултын тэмдэг шиг болчихоод, компьютерийн ардаас намайг хэн хардаг юм гэж бодож байвал буруу байна. Нуруугаа цэхлээд, эрүүгээ үл ялиг өргөхөд л албан тасалгааны эрчүүд чамайг анзаарч эхлэхийг хараарай.
Сандлаа зөв сонго
Эгц суухын тулд эхлээд сандлаа зөв сонгох хэрэгтэй. Сандлын зөөлөвч хэт их байх нь тийм ч тохиромжтой биш. Мөн сандлын түшлэг гарын хөдөлгөөнд саад болохооргүй, арын түшлэг 100-110 градусын налуутай байна.
Ширээний сонголт 
Сандлын өндрөө өөртөө тохируулах хэрэгтэй. Сандал дээрээ суугаад хөлөө 90 грудусын налуутай нугалахад хөлийн ул шаланд чөлөөтэй хүрэхүйц байх ёстой. Мөн ширээний өндөр сандлын өндөртэй тохирсон байх хэрэгтэй. Сандал дээрээ суугаад гараа ширээн дээр тавихад мөр өргөгдөхгүй тавигдаж байвал таарч байна гэсэн үг.
Дэлгэц чинь намдаад байна
Дэлгэцээ шагайх гэж доош харсны үр дүн бол давхар эрүү. Наад дэлгэц чинь хөдөлдөг юм шүү. Хэт “тонгойсон” дэлгэцээ дээш болго. Зөөврийн компьютер хэрэглэдэг бол дор нь өндөрлөгч ивэхийг хичээгээрэй.
Хэрхэн суух вэ?
Эмэгтэй хүн сандлынхаа 1/3 дээр суух нь тохиромжтой гэж үздэг. Хэдий түшлэгтэй сандал дээр сууж байсан ч хойш бүтэн налах нь гоо сайхан эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй. Хамаг биеэ сандал дээрээ чөлөөтэй “хаячихвал” эгц суухад төвөгтэй болно. Ингэж суух үед чи гэдсээ өөрийн эрхгүй татах болно.
Одоо мөрөө...
Сандлынхаа хагасын хагас дээр суусан бол одоо мөрөө үл ялиг тэнийлгэ. Одоо л яг болж байна. Эхэндээ дасаж өгөхгүй төвөгтэй санагдаж болно. Бага багаар сургуулилт хийгээд байвал байнгын зуршил чинь болох болно.
Сууж сурсан хүнд...
Эгц суугаад сурчихсан хүнд нуруугаа эгцэлж алхана гэдэг юухэн байхав. Өдөр тутам ширээний ард суудаг эмэгтэйчүүд тэр бүр яваад байдаггүй. Тиймээс нуруугаа эгцлэх дасгалыг суудал дээрээ хийж байна гэсэн үг юм. Эгцхэн явдаг эмэгтэйчүүд байгаагаасаа даруй 3кг-аар бага, 5 см-аар өндөр харагддаг байна

 Өсвөр насны нүүр бадалт


Бусдын адил үснийхээ хэв маяг, нүүр будалтад анхаарлаа илүү хандуулах цаг болсон. Өмнөх ангид байсан төрхөндөө бага зэрэг шинэчлэлт оруулаарай. Өөрийн гэсэн чамайг сургуулийнхаа хэн нэгнээс ялгаруулах төрхийг олж аваарай. Өдөр тутмын будалтаа энгийн хийгээд /сургууль дээр байгаагаа мартваа/, харин орой гадуур найзуудтайгаа гарах, найз хөвгүүнтэйгаа уулзах, үдэшлэг, баяр наадамд оролцох онцгой тохиолдлуудад бараан өнгийн нүдний тень түрхэж, уруулаа дуртай өнгөөрөө будаарай. Түүнчлэн бариу жинсэн өмд өмсөөд өсгийтэй шагай барьсан гутлаа өмсөж, чамайг дур булаам харагдуулах цамцаа өмсөж гангарч болно шүү дээ. Өсгийтэй гутал өмсөхдөө ихэвчлэн бүдүүн өсгийтэйг сонгоорой. Учир нь хадаас шиг нарийхан өсгийтэй гутал чамайг илүү овортой харагдуулах вий. Үүргэвч үүрдэг байсан бол түүнийгээ савхин ч юмуу илгэн материалтай цүнхээр солиорой. Чи өөрийнхөө юунд дуртайг мэднэ. Тиймд хүссэн бүрээрээ хувцаслаарай. Гэхдээ биед чинь эвтэйхэн, өөрт тохирох стилээ сонгоорой.
Гарын дорхи материалаар батганаасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана. Нүүрээ цэвэрлэсний дараа уусмалаасаа хөвөнд шингээж нүүрээ арчина. Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ.

Тослог арьсанд маск тавих



Цэвэрлэх маск:
 Өндөгний хөөсрүүлсэн цагааныг хэсэг хугацааны зайтайгаар жигд, гурав давхарлан түрхээд бүрэн хаттал 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж, мөсөөр үрнэ. Өндөгний цагаанд нэг цайны халбага нимбэгийн шүүсийг аажмаар хийж хутгаад нүүрэндээ жигд түрхэн 15-20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлах юм уу мөсөөр үрнэ. Эдгээр маск нь шар үсний нүхийг сайн цэвэрлэхээс гадна тослогийг маш сайн авч, нүүрийг цагааруулдаг. Цэвэрлэх маск тавьсан үед ярих, инээх зэрэг нүүрний хөдөлгөөн хийвэл үр дүн муутай байдаг.
Тэжээл өгөх маск: Нэг хоолны халбага тараг, мөн адил хэмжээний ээдэм, чимх цагаан давс зэргийг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа эхлээд бүлээн усаар зайлна. Энэ маск нь тэжээл өгөхөөс гадна нүүрийг зөөлрүүлнэ. 15-20 грамм эсгэх хөрөнгийг 3%-ийн устөрөгчийн хэт исэл юм уу нимбэгийн хүчлээр зуураад түрхэж 15-20 минут болсны дараа хүйтэн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Алим, лууван, өргөст хэмх, байцаа, улаан лооль, персик зэргийн аль нэгийг үрж, нухаад арвайн гурил хольж өтгөрүүлнэ. Бэлтгэсэн түрхлэгийг нүүр, хүзүүндээ түрхэж 15-20 минут байлгаад хүйтэвтэр усаар угаана. Энэ түрхлэг нь илүүдэл тосыг сайн шингээж авахаас гадна нүүрийг зөөлрүүлж цагааруулна.
Хуурай арьсны маск тавих
Хуурай арьсны маск бэлтгэх:Нэг халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана.20 грамм исгэх хөрөнгийг нэг хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20 минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Өндөгний шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчина. 

Цайруулах маск: 25 грамм исгэх хөрөнгийг нэг халбага цайны халбага нимбэгний шүүс, нэг хоолны халбага шинэ сүүтэй хольж маш сайн хутгана. Бэлтгэсэн түрхлэгийг эхний удаа 3-5 минут байлгаж ямар нэг цочрол үзүүлэхгүй бол 20-30 минут тавина. Маскийг цэвэрлэхдээ эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар угаана.

1. Нойроо сайн авах
 Унтдаг цагаасаа 30 минутын өмнө орондоо орж байхыг хичээгээрэй. Бидний бие бол тун ээдрээтэй төхөөрөмж бөгөөд арчилгаа их шаардагддаг. 7-8 цаг унтахад хүний тархин дахь хорт бодисууд ялгарсан байдаг байна. Иймээс унтах нь хамгийн зөв амралт юм. 
2. Хооллолтондоо анхаарах
 Идэж байгаа зүйлдээ анхаарал тавих нь эрүүл хооллолтын нууц юм. Юу идэж байгаагаа мэдэх болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн биед үзүүлэх нөлөөг мэдэх нь стрессгүй, илүүдэл жингүй амьдрал руу хөтлөх зам болж өгдөг. Иймээс юм идэхийнхээ өмнө жаал бодоод үзээрэй
. 3. Кофе бага уу 
Кофе нь мэдрэлийн системийг цочроосноор таныг сэрүүн байлгадаг. Харин байнгын цочрол, дарамтанд байгаа мэдрэлийн системийг кофе ууж сэргээх нь юу л бол. Ядарч туйлдсан, стресс ихэдсэн үед кофе хамгийн муу сонголт юм
.4.Идэвхитэй бай Өдөр бүр хамгийн багадаа 10 минут хөдөлгөөнтэй байх нь танд олон талаараа ач тустай. Ингэснээрээ таны стресс тайлагдах ба сэтгэл санаа өөдрөг болох болно. Түүгээр ч барахгүй хөдөлгөөн нь бодох үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг байна.
 5. Анир чимээгүй нөхцөлд байх 
Ердөө 5-хан минут л юу ч бодохгүй байхыг хичээж чимээгүй орчинд суух нь бясалгал хийж байгаа мэт амар амгаланг танд мэдрүүлэх болно.
 6. Арьсандаа санаа тавих 
Өдөр бүр арьсаа арчилж сурснаар таны арьс эрүүл төрхтэй хэвээр үлдэх болно. Энэ нь мэдээж таны өөдрөг байдалд мөн л нөлөөлнө.
 7. Их зангаа багасгаж сэтгэл ханамждаа илүү анхаарах
 Хэрэв хийж байгаа зүйл тань биеийг чинь ядраагаад, оюун санааг чинь удаашруулж байгаа бол тэр зүйлээ хийхээ болих хэрэгтэй. Өөрийн сэтгэл ханамжийг юуны түрүүнд тавих хэрэгтэй. Сэтгэл ханамж нь таны бүтээлч байдал болон юм бүхэнд хандах хандлагыг асар ихээр өөрчилдөг. 
8. Зөн совингоо дага
 Бие махбодь тань өөрийнхөө байгаа байдлын талаар танд үргэлж дохио өгч байдаг ч та анзаардаггүй аль эсвэл тоодоггүй. Энэ нь тун муу бөгөөд сөрөг үр дагаварт хүргэж болох юм. Тиймээс ямар нэг зүйл болохгүй байгаа юм шиг санагдвал мэдрэмжээ дагах хэрэгтэй.
 9. Шинэ зүйл туршиж үзэх
 Өдөр бүр хийдэг улиг болсон бүхнээ орхиод нэг ч удаа болтугай шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Ингэхдээ залхуурлыг өөрт тань саад болохыг зөвшөөрч болохгүй шүү. Магадгүй хийхийг хүсдэг байсан ч яагаад ч юм цаг байдаггүй байсан зүйлсээ та хийгээд үзээрэй
. 10. Өөрийн эргэн тойронд байгаа зүйлсээ ажиглах 
Магадгүй орчноо солих цаг болсон ч байж болох юм. Түр зогсоод ажиглаарай. Хаана байхад танд хамгийн тухтай байна? Хэнтэй байхад танд таатай байдаг вэ? Өөрт тань тав тухгүй мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй хамт байж цагаа үрэх хэрэггүй шүү.
 11. Шинэ зүйл сурах 
Тархиа амраах бас нэг арга нь шинэ зүйл сурах байдаг. Ингэснээр та тархиа цэнэглэж байгаа л гэсэн үг юм. Шинэ зүйл сурахад хүний тархины үйл ажиллагаа эрүүлждэг байна. Харин юу сурах нь таны л дур. 
12. Өдрийн тэмдэглэл хөтлөх
 Анхаарал төвлөрөх, стресс багасах, бүтээлч сэтгэлгээ хөгжих гээд өдрийн тэмдэглэл таны чадваруудыг сайжруулах болно. Энэ нь өөрийн амьдралын хэв маягаа өөр нүдээр харж хянахад тус болдог ба хэн нэгэнтэй ярилцаж байгаа мэт тайвшралыг авчирдаг байна.





No comments:

Post a Comment

Ads Inside Post